Happy Academy гэж юу вэ?
Happy Academy бол хүүхдүүдэд математикийг ойлгомжтой, хөгжилтэй, дарамтгүй аргаар заах онлайн сургалтын платформ юм. Бид хүүхэд бүрийн суралцах онцлогт тохирсон шат дараалсан хичээл, интерактив даалгавар, урамшууллын систем-ээр дамжуулан жинхэнэ ойлголт, бодит ахицыг бий болгодог.
Хүүхдийг цээжлүүлэх биш - ойлгуулах, шахах биш - сонирхуулах, айдас төрүүлэх биш - өөртөө итгэх итгэлийг нэмэх, уйлуулах биш – дурлуулах зорьдог.
Математикийн бат бөх суурь ойлголт
Тоглоом мэт интерактив хичээлүүд
Оноо, медаль, урамшууллаар дэмжигдсэн суралцах орчин
Алхам алхмаар ахиц гаргах систем
• Хүүхдийн ахиц, явцыг тогтмол харах боломж • Хүүхэд хичээлээ бие даан, сонирхолтойгоор үзнэ • Нэг удаагийн төлбөр нэг сэдвийг бүхэлд нь ойлгоно • Гэрээсээ, хүссэн үедээ суралцах уян хатан систем
Учир нь бид: • Хүүхдийг аз жаргалтай суралцагч байгаасай гэж хүсдэг • Математикийг айдас биш, боломж болгохыг зорьдог • Суралцах үйл явцыг хөгжилтэй аялал болгодог
Аз жаргалтайгаар суралцаж, итгэлтэйгээр урагшилна.